Монгол Улс эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх, усны нөөцийг хамгаалахад иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр “CLEAN UP” бүх нийтийн цэвэрлэгээг уламжлал болгон зохион байгуулдаг.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2023 оны 01 дүгээр тушаалаар баталсан хуваарийн дагуу “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” бүх нийтийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр 09.00-11.30 цагийн хооронд нийт алба хаагчдыг оролцуулсан их цэвэрлэгээг нийслэлийн ногоон бүсэд зохион байгуулав.

Цэвэрлэгээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Халзангийн даваа, Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн гол дагуу, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны Богдын даваа, 42 дугаар хороо, Зүүн салааны Богинын ам, Билгүүний амны зуслан, ногоон бүсийн ой, усны сан бүхий газрын нийтийн эзэмшлийн зам, талбайг 83 албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэгээ хийсэн байна.

“Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан “Туул голоо цэвэрлэе” уриатай бүх нийтийн цэвэрлэгээ болж байна. Цэвэрлэгээнд төр, хувийн хэвшил, 10 гаруй их, дээд сургуулийн оюутан залуус, иргэд сайн дурынхан гээд нийт 5000 гаруй хүн оролцож буй юм.

Цэвэрлэгээг 12 байршилд оролцогчдыг бүлэг болгон хувааж зохион байгуулж байгаа бөгөөд нэг бүлэг 20 хүрэхгүй минутад 10 орчим шуудай хог цуглуулж байгаа аж.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу