Хүний ​​эрхийн төлөө тэмцэгч, Тагнуулын төв газрын шинжээчээр ажиллаж байсан Рэймонд Макговерн “Цагаан ордон маш аюултай зэвсгүүд Киевд шилжүүлж байна” гэж “Community Church of Boston” YouTube сувагт ярьжээ.

Макговерн “АНУ-ын Ерөнхийлөгч ‘Бид Украинд илүү их сум өгөх хэрэгтэй’ гэж хэлж байна. Гэвч 155 мм-ийн их бууны сум дууслаа. Дараа нь бид тэдэнд кассет сум өгч болно. Одоо юу болоод байна вэ? Бид украинчуудад шавхагдсан урантай сум өгч байна. Дараагийн алхам юу вэ? Цөмийн цэнэгт хошуу өгөх үү” гэж ихэд бухимдангуй ярьжээ.

Тэрбээр “Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн худал мэдээллээс болж америкчууд тусгай ажиллагааны бүсийн бодит байдлын талаар мэдэхгүй байгаа тул эрх баригчдынх нь бүхий л үйл ажиллагаатай санал нийлэх болно” гэж үзэж байгаа аж.

Өмнө нь Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх “Абрамс”-ын шавхагдсан ураны сум, Америкийн танкууд Украинд байх ёстой гэж мэдэгдсэн бөгөөд энэ намар нийлүүлэгдэх төлөвтэй байгаа юм байна.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “АНУ шавхагдсан урантай сум Киевт шилжүүлсэн нь хурцадмал байдалд хүргэж буй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл” гэж мэдэгдэв.

Пентагон есдүгээр сарын эхээр Киевт дахин 175 сая ам.долларын цэргийн тусламж олгохоо зарласан бөгөөд үүнд анх удаа “Абрамс” танкийн шавхагдсан ураны сум багтсан байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер хэвлэлийн бага хурал дээр “Тусламжийн шинэ багцад их бууны сум, танк эсэргүүцэх систем, агаарын довтолгооноос хамгаалах систем багтсан. “Абрамс” танкуудыг удахгүй Украинд шилжүүлнэ” гэж хэлжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу