“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн байна. Тус танхимын Их хурал энэ сарын 20-нд болно.

Ирэх Даваа гариг (2023.09.18)-т МҮХАҮТ-ын шинэ удирдлага, ерөнхийлөгчид нэр дэвшигчид хүсэлт, бичиг баримтаа өгч, 19-ний орой хуралд оролцох компаниуд мандатаа авч дуусаад, 20-ны өглөө нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох юм байна.

Мөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өнөөдрийн байдлаар “Ард лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд нар дэвшихээ илэрхийлжээ.

Албан бус эх сурвалж МҮХАҮТ-ийн дарга Т.Дүүрэн, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан, “МАК” ХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нар МҮХАТ-ийн Ерөнхийлөгчийн суудлын төлөө горилж байгаа талаар мэдээлсэн билээ. Мөн эдийн засагч Б.Лагшмигийн нэр ч дуулдаж буй юм.

Тус танхимын одоогийн ерөнхийлөгч О.Амартүвшин энэ жил нэр дэвшихгүй, цаашид өөрийн карьераа хөөнө гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Хэрзийсэн хог чинь юу горьдож нэрээ дэвшүүлдэг байнаа,даанч сүүлийн үед МАН-ынхны бөгсийг долоогоод гүйгээд байсан юмаа. Ийм учиртай юм байж л дээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу