Үндэсний их баяр наадмаар барилдсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Эдгээр бөхчүүдийн А сорьцын шинжилгээгээр нэг бөхөөс допинг илэрсэн талаар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг мэдээлсэн билээ. 

Эл бөх нь наадмын түрүү бөх, Улсын арслан М.Бадарч хэмээн хэвлэлүүд дэлгэж, түүнийг энэ сарын 4-нд “Б” сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ албан ёсоор гаргасан талаар мэдээлсэн юм. 

“Б” сорьцын шинжилгээ өгснөөс хойш 14 хоногийн дараа хариуг танилцуулах ёстой хэмээн журамласан байдаг ажээ. Тиймээс М.Бадарч шинжилгээнийхээ хариуг өнөөдөр /2023.09.18/ хүлээж авна.

Хэрэв М.Бадарчаас допинг илэрвэл Улсын гарди Ц.Бямба-Отгон арслан цолтой болно. Мөн аймгийн арслан Б.Баянмөнх Улсын начин, Улсын начин Э.Даш харцага, Улсын харцага С.Сүхбат заан болох юм. 

Х.ТҮШИГ

5 САНАЛ

  1. Хамгийн харамсалтайяа хохирч байгаа нь Хангай аварга юм ш дээ ! Энэ муу лүд допинг хэрэглээгүй байсан бол ДАЯН АВАРГА болох юм!

  2. бадарч хэрэв допингтэй бол хохирол Хангай лдаа баруун зүүнгүй давдаг байсан даа түүндээч итгэлтэй барилдсан бярны хувьд Хангай хамаагүй илүү тэр үед л бардам байгаад л шороодоо болвуу исвэл допинг илүү хүчтэй болгосон байж болно үзүүр түрүүнд Батотгон хийх мэхийг нь мэдсээр байж хорж чадаагүй үнэхээр бяраар илүүрхэсэн шүү тэгээд бодвол хэргэлсэн ч байж болох талтай гарди цолыг ч үзүүрт очиж аваагүй допингийн будилаан дунд авсан авах ч ёстой

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу