Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан твиттер хуудастаа “Яагаад дунд сурдаг сурагчид амжилтад хүрэх нь илүү байдаг вэ” хэмээх гарчигтай мэдээллийг нийтэлжээ. 

Уг мэдээллийг харвал, 2015 онд news.xopom.com гэх сайтын нийтэлсэн мэдээ байгаа юм. Мэдээнд “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтад хүрдэг байна.

Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч болно гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн агуулга багтаажээ.

Үүнийг олон нийт “Салбарын сайд нь боловсролыг үгүйсгэж болохгүй” хэмээн шүүмжилж байна. 

Х.ТҮШИГ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу