“Илүү их уншъя” уриатайгаар 34 дэх удаагаа зохиогдож буй номын баярын арга хэмжээ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн хувьд хэд хэдэн онцлогтой байсан юм.May be an image of 5 people, newsstand, street and text

”Нэпко” хэвлэлийн газар болон “Тагтаа” хэвлэлийн газар хамтран “ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗОХИОЛЧИД МОНГОЛД” төслийг эхлүүлсэн. Тус төслийн анхны зочноор “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдий нь танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсан билээ. Тэрбээр шинээр тодорсон хувилгаан мэт орчин үеийн уран зохиолд хүндлэх болсон. Бас чадварлаг эсээч нэгэн юм. Түүний зохиол бүтээлийг энд дурьдалгүй өнгөрөөж, уншигч танд үлдээе.

May be an image of 5 people and text

Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Үй Хуагийн “Зохиолч уншигчийн уулзалт” есдүгээр сарын 16-ны өдрийн 16:00 цагаас Соёлын Төв Өргөөнд болсон. Соёлын төв өргөөг зоригсдын дийлэнхийг залуус эзлэх бөгөөд уран зохиолын амт тэдэнд амтагдаж эхэлсэн хэрэг.

May be a graphic of vulture and text

Дан ганц Үй Хуа мэдээж бүхний төлөөлөл биш. Энэ удаад орчуулагдан уншигчдын гарт хүрч буй Эдгар Аллан По-гийн “Бачуурал” тэргүүт өгүүллэг \Орчуулагч Э. Цогзолмаа\, Юзио Мишимагийн “Хайрын цангаа” \Орчуулагч: Х.Түвшинтүлхүүр\, Алдарт найруулагч Ингмар Бергманы “Миний амьдрал кино хальсанд” гэх мэтчилэн олон гаднын зохиол бүтээл хэвлэгдэн гарчээ. Өмнө хаврын номын баяраар ч мөн шинэ орчуулгын бүтээлүүд хэвлэгдэн гарч номд шимтэгчдийн нар нь гарч байлаа.

Мөн энэ удаагийн номын баярын онцлох зочдоос дурдвал:

  • Павел Басинский \ОХУ-н төрийн шагналт, утга зохиол судлаач, шүүмжлэгч, зохиолч\
  • Үй Хуа \ Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч\
  • Албрехт Күүн \ Германы яруу найрагч\
  • Амарсанаа Өлзийтуев \ Буриадын төрийн шагналт зохиолч\ зэрэг олон эрхмүүд ирсэн байлаа. 

May be an image of 5 people and textХэдий технологийн эрин зуун хэдий ч хэвлэмэл номын соёл дэлгэрч, утга уран зохиолд шимтэгч залуус ихэссэн цаг үе нэгэнт иржээ. Судалгаанаас харахад номын баярт оролцогчдын 69.9 хувь нь хэвлэмэл ном, 18.5 хувь нь хэвлэмэл хуучин ном, 7.4 хувь нь цахим ном, 3.9 хувь нь аудио ном сонгосон байна. Мөн 2023 оны хавын номын баярын судалгаанд нийт оролцогчын 60 хувь нь оюутан залуус байжээ. Ингээд харахад ном бидний соёлт хэрэглээ яалт ч үгүй мөн ажээ.

Шинэ ном, шинэ орчуулга, шинэ бүхнийг угтах мэдрэмж хамгийн дулаахан байдаг.

May be an image of 3 people, people studying and text that says 'dobu'Мөн Монголын зохиолч, яруу найрагчдын ч нэлээнгүй бүтээлүүд шинээр хэвлэгдэн гарч, номын баярын ширээнээ заларсан байсан юм. Эл баяраар зөвхөн худалдаа хийж хямд ном авах бус илүү олон хэвлэл, үйлдвэр дэлгүүр, зохиолч уншигч гээд бүх зүйл нэг дор байгаад утга нь оршиж буй мэт.

May be an image of text

Жил ирэх тусам шинэчлэгдэж, хуучны бүхнээ сайжруулж байгаа нь ч харагдана. Ганц хэвлэмэл ном зохиолоос гадна, сонсдог ном, аудио бүтээлүүдийг танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад M plus аппликейшн 200 гаруй сонсдог ном бүтээлийг 20-30 хувь хямдруулсан байлаа. Хэвлэмэл зохиолоос гадна, хүн бүрийн хэрэгцээ шаардлагыг хүндэтгэсэн олон төрлөөр хөгжиж буй нь сайшаалтай. Мэдээж дэлгэгдсэн бүхнийг тоочих нь илүүц биз ээ.

May be an image of 11 people, street, crowd and textНомын баярын эхний өдрүүд намрын бороон дунд өнгөрлөө. Хөл хөдөлгөөн, асуудал дүүрэн хотод маань жаахан ч гэсэн сатаарах боломж олгодог эл өдрүүдийг хүлээгч хэн бүхэн дараагийн шинэ ном, дараагийн цувралыг тэсэн ядан хүлээсээр намрыг угтлаа. Бид илүү олуулаа уншдаг болж, илүү олуулаа номыг хайрладаг болсон гэж харагдаж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу