Монгол Улсад ирэх 2024 онд айлчлах зарим улсын Төрийн тэргүүний айлчлалын тухай мэдээлэл ил болж эхэллээ. Тодруулбал, Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко 2024 онд манай улсад айлчлах юм байна.

Тус улсаас манай улсад суугаа Элчин сайд Дмитрий Николаевич Горелик УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалантай уулзахдаа энэ тухай ярилцжээ.

Бүгд найрамдах Беларусь улсын Гадаад хэргийн сайд Владимир Макей ирэх оны хоёрдугаар сард Монгол Улсад албан айлчлал хийхээр товлосон байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Владимир Макейн айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа нь хоёр орны хоорондох өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалж, олон талт харилцааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой” гэж онцолжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу