УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл намынхаа дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд ханджээ.

Энэ талаар Улсын Дээд шүүхээс “Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс Улсын дээд шүүхэд 2023 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын Төлөөлөгчдийн Танхимын VI хурал 2023 оны есдүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх агуулгатай байна” гэсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу