Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр Хатаалгийн 3 дугаар хэсэг шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 27-ны өдрийн 20:32 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3.5х40 метрийн хэмжээтэй, 18-23 тн хатаалгын зуух дотор шахмал түлш шатаж байжээ. Улмаар 21:05 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:50 цагт бүрэн унтраасан байна. 

Үүнээс яг нэг жилийн өмнө “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт гарч байсан билээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу