Сербийн нийслэл Белград хотноо “Белград-2023” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 16-26-ны өдрүүдэд болно. Тэмцээний 57, 74, 79, 92 жингийн аваргууд өчигдөр тодорсон юм.

Харин 65кг-ын жинд Дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Т.Тулга өрсөлдлөө. Тэрбээр эхний тойрогт Германи улсын тамирчин Александр Семисоровыг 9:2 оноогоор ялсан. Харамсалтай нь Хажи Алиевтай тун эргэлзээтэй барилдааныг хийж шүүгчдийн 3:3 гэсэн шийдвэрээр ялагдал хүлээв.

Тус барилдааны тухайд:

Эхний үед Х.Тулга өрсөлдөгч дээрээ торгуулийн 30 секундэд ажиллаж,нэг оноо авав. Удалгүй дэвжээний захад Монголын тамирчны эхэлж хийсэн мэхэнд шүүгч Х.Алиет нэг оноо өгч, дасгалжуулагч Б.Баттулга челленж авсан ч амжилтгүй болсноор оноо 1:2 болж, эхний үе дуусахын өмнөхөн өрсөлдөгч тамирчны өмсгөлөөс татсан хэмээн торгуулж, оноо 2:2 болж өндөрлөв. Харин хоёрдугаар үеийн сүүлийн минутад өрсөлдөгч эмчийн цаг авав.

Сүүлийн 41 секундэд Т.Тулга 3:2 болгов. Мөн барилдааныг төгсгөлд дахин 2 оноо авч, Х.Алиевын дасгалжуулагч челленж захив. Гэвч шүүгч нар зөвлөлдсөний Х.Алиевд нэг оноо өгснөөр оноо 3:3 болж сүүлийн оноогоор Алиев ялжээ. 2016 онд манай улс олимпийн медалиа харамсалтайгаар алдсан билээ. “Рио-2016” олимпийн эрэгтэйчүүдийн 65 кг-д Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекстаны Наврузовт дийлдэн, V байрт шалгарсан билээ.

Барилдаан дуусахаас 4-хөн секундын өмнө манай тамирчин ялж байсан ч тактикийн барилдаан гарган, хамгаалж, зугатсан юм. Гэтэл өрсөлдөгчөөсөө илт зугатлаа хэмээн манай тамичинг торгон, өрсөлдөгчид нь нэг оноо өгсөн. Улмаар Г.Мандахнаран төдийгүй Монгол Улс атганд ороод ирсэн хүрэл медалиа хормын дотор алдсан юм.

Хэрвээ шүүгчид зугтаасан хэмээн үзэж байгаа бол сануулга өгөх учиртай. Мэдээж дахиад зугтаавал торгох нь зүйн хэрэг. Гэтэл булхаатай шүүлтээр шууд л торгосон юм. Долоон жилийн өмнө ч шүүгчдийн эргэлзээтэй шийдвэрээр олимпийн медалиас атгаад алдаж байсан гэхээр асуудлын учиг хэнд нь байна вэ?

Харж болох хамгийн харамсалтай ялагдалыг манай улсын тамирчид хүлээсээр байх уу?

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу