Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тус салбарын төлөөллүүдтэй өнөөдөр (2023.09.19) уулзлаа. Тус уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээвэр, метро тэр дундаа орон сууцны дулаан эрчим хүчний дутагдал, гэр хорооллыг орон сууцжуулах бодлого гэх мэт томоохон төлөвлөлтийг цогц байдлаар шийдэх тогтоолын төслийг Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт өргөн барьсныг танилцуулсан юм.
Уулзатын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
-Метроны шугам байгуулах талаар бид шийдэл гарц, санхүүгийн схемийг мэргэжлийн байгууллагуудтай ерөнхий хэлэлцээр хийсэн. Метро бол хоёр сая хүрэх гэж буй хүн амтай нийслэл хотод зайлшгүй нэвтрүүлэх нийтийн тээврийн үйлчилгээ. Шууд нэг дор олон шугамтай метро байгуулна гэдэг хэцүү. Эхний ээлжид мэргэжлийн байгууллагуудтай хамтарч эхний шугамыг байгуулахыг зорилт болгон бэлтгэлээ хангаж байна. Ер нь Улаанбаатар хотын нийтийн тээвэр, метро тэр дундаа орон сууцны дулаан эрчим хүчний дутагдал, гэр хорооллыг орон сууцжуулах бодлого гэх мэт томоохон төлөвлөлтийг цогц байдлаар шийдэхээр Засгийн газарт долоо өнгөрсөн долоо хоногт тогтоолын төслийг өргөн барьсан. Мэдээж метроны эхний шугам шинэ нисэх онгоцны буудлаас долоон буудал руу чиглэхээр төлөвлөж байна. Газар доогуур байрлах төлөвлөлтийг нь судалж байна.
Хоёрдугаарт нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд бид томоохон шийдлийг гаргах хэрэгтэй. 2019 онд “Автобус III” бааз компанийг СХД-ийн 22-р хороонд руу нүүлгэх шийдвэр гараад газрыг дуудлага худалдаанд оруулсан. Шинэ газар барилга байгууламж барих тендерт 12-13 компани шалгаруулсан. Тус компаниуд нь хөл толгойгоо олохгүй, хоорондын уялдаа холбоогоо мэдэхгүй учраас нийтийн тээврийн ажил урагшлахгүй байсан. Тэдэнтэй хариуцлага тооцох талаар ажиллаж, хугацааг шахаж байна. Яагаад 2017 онд нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо 60 хувь байсан бол 2022 онд 34 хувь хүртэл буурав. Яагаад цэвэрлэгээ үйлчилгээ хийхгүй, бохир заваан байгаа юм. Энэ асуудлаар хувийн хэвшлүүдэд өндөр шаардлага тавина. Харьцааны соёлтой, аюулгүй, хүртээмжтэй нийтийн тээврээр иргэд үйлчлүүлэх хэрэгтэй” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу