Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх” чиглэлээр тус салбарын төлөөллүүдтэй өнөөдөр (2023.09.19) уулзлаа. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийг 1000 төгрөг болгох тухай асуудалд Нийслэлийн Тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар дараах тайлбарыг хийлээ.

“Судлагаагаар үйлчилгээ үзүүлж буй жолооч болон бусад зардлуудаа бодоход 1300 төгрөгийн зардал гардаг. Бид нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг 1000 төгрөг болгох талаар иргэдээс санал асуулга авсан. Иргэдийн 60-аас дээш хувь нь дэмжсэн үзүүлэлттэй байна. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг төр болон хувийн хэвшлийн нийт 18 байгууллага бүртгэлтэй байдаг. Эдгээрээс өөрсдийн дотоод нөөц боломжоороо парк шинэчлэлт хийх боломжтой байгууллагууд байна. Мөн боломжгүй байгууллагууд ч бий. Нийслэл хотод 450 гаруй тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот өөрийн төсөв хөрөнгөөр өнгөрсөн гурван жилийн хугацаанд парк шинэчлэлтийг хийсэн байна. 2023, 2024 онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 800 автобусыг парк шинэчлэлтийг хийнэ. Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд үндсэндээ 800 автобус үйлчилгээнд гарахад бэлэн болсон байна. Тэгэхээр 2023 оны сүүл гэхэд 1200 гаруй автобус бүрэн шинэчлэгдэнэ” гэв.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу