Аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийн төлөө дуугардаг ганц байгууллага нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим. Чиг үүрэг нь ийм л дээ. 21 аймагт салбар танхимтай, 5000 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн энэ том айлыг ирэх дөрвөн жилд хэн толгойлох вэ гэдгийг сонгох ээлжит Их хурал нь өнөөдөр /2023.09.20/ болно. 

Өдгөө тус танхимыг удирдаж буй О.Амартүвшингийн тухайд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, ирэх онд болох УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр шамдаж буй гэх мэдээлэл бий. 

Харин түүний оронд хэн сонгогдох нь анхаарал татаж байна. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл есдүгээр сарын 18-нд дууссан бөгөөд 13 хүн бүртгүүлсэн гэх. Үүнд яг хэн хэн багтаж буйг нь одоог хүртэл албан ёсоор зарлаагүй байгаа юм. 

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар дараах 11 хүн бүртгүүлжээ. Үүнд,

  • Д.Энхтүвшин /шарк, “MCS” группийн дэд ерөнхийлөгч асан/
  • Т.Ганболд /“Алтан дорнод Монгол” компанийн захирал/
  • Д.Болор /Скайтел компанийн гүйцэтгэх захирал/
  • Д.Бямбасайхан /”Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал/
  • Ш.Отгон-Өлзий /“Монгол брэнд” төслийн санаачилагч/
  • Б.Гантулга /CEO club/ “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал/
  • Т.Дүүрэн /МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал/
  • Ш.Мөнхсайхан /ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ/
  • Б.Лакшми /Эдийн засагч/

Бид хурлын үйл явцын талаар мэдээллийг хүргэх болно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу