“Аль Насср” багийнхан Роналдугийн фанатуудаас болж нэг өдрийн бэлтгэлээ хийж чадаагүй ч “Персеполис”-ийг 2:0 харьцаагаар хожлоо.

Иран улсын Техеран хотод Азийн аваргуудын лигийн тоглолтууд болж байна. Энэ үеэр тэмцээнд оролцохоор Саудын Арабын “Аль Насср” багийнхан шинэхэн гишүүн  Криштиану Роналдутайгаа хамт очсон юм. Роналдуг ирсэн сургаар түүний байрласан зочид буудлын гадна фанатууд нь цуглаж, гудамж талбайг хөл гишгэх зайгүй болгожээ. Үүний улмаас “Аль-Насср”-ын нэг өдрийн бэлтгэл цуцлагдсан байна. 

Ийн бэлтгэлээ хийж чадаагүй “Аль Насср”-ынхан Ираны “Персеполис” багийг хожих эсэх нь эргэлзээ төрүүлж байв. Харин тэд “Персеполис”-ийг 2:0 харьцаагаар буулган авчээ. 

Тоглолтын талаар Ираны “Tribunenews” спортын мэдээний агентаас “Персеполис, Аль-Насср багуудын хооронд болсон халуун тулааныг тойрсон бүх жүжиг Кристиано Роналдугийн анхаарлыг огтхон ч сулруулаагүй. Харин ч түүнийг хүчирхэгжүүлсэн” гэв. 

Сонирхуулахад, Криштиану Роналду Саудын Арабын “Аль Насср” багт 2025 он хүртэл тоглох гэрээ байгуулсан билээ. Тэрбээр Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” багт байх үедээ багийн удирдлага, ахлах дасгалжуулагч Эрик Тен Хаг, багийн андуудаа хүртэл хатуу шүүмжилсэн. Улмаар МЮ Роналдутай хийсэн гэрээгээ цуцалсан юм. Арабын клубтэй гэрээ байгуулснаар Роналду хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр буюу жилд 177 сая фунт стерлингийн цалин авахаар болсон билээ.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу