Америкийн нэгдсэн улсын Оклахома мужид энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө хар салхи дэгдэж, 1 хүн нас барж, 12 хүн гэмтэж бэртсэн байна. АНУ-ын Үндэсний цаг уурын алба 27-нд мэдэгдэхдээ, “Оклахома мужид дор хаяж долоон удаагийн хар салхи дайран өнгөрлөө. Гамшгийн байдал болон салхины зэрэглэлийг тогтоохоор ажиллаж байна” гэв.   

Оклахоматай хиллэдэг Канзас, Техас мужуудын зарим бүсийг хүчтэй салхи дайран өнгөрч, оршин суугчид гэмтэж, эд хөрөнгө эвдэрч сүйдэж, цахилгаан эрчим хүч бүхэлдээ тасарчээ. Америкийн цаг уурын сайтын мэдээлснээр 27-ны өглөөний байдлаар АНУ-ын гурван мужид 90 мянга орчим айл өрх, аж ахуйн нэгж цахилгаангүй болсон байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу