Энэ долоо хоногийн бямба гараг буюу есдүгээр сарын 23-ныг “Автомашингүй өдөр” болгон өнгөрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан тус өдрөөр нийслэлийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ.

Тухайлбал, автомашингүй өдрөөр:

  • Нарантуул,
  • Бөмбөгөр,
  • Содон бөмбөгөр,
  • Алтжин бөмбөгөр,
  • Дүнжингарав,
  • Барс,
  • Баянзүрх,
  • Баянзүрх-2,
  • Ханталст худалдааны төв,
  • Өгөөмөр зах,
  • Сандэй плаза,
  • Шөнийн зах,
  • 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй.

Харин Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 үйлчилгээний газар иргэдэд үйлчлэх аж.

Мөн Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар зургаан цэгт ажиллана. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд, Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд, Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний өмнөх талбайд ажиллах юм. Харин Хан-Уул дүүрэг Драмын театрын өмнөх талбайд, Сонгинохайрхан дүүрэг 45 дугаар сургуулийн өмнөх талбайд, Баянгол дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн өмнөх талбайд ажиллаж, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах ажээ.

Ц.ХОНГОР

2 САНАЛ

  1. Энэ зах нэртэй заваан газруудаа бүрмөсөн хаагаачээ,чаддагүй юм бол хотоос зайлуулаач хотын төвдөө ийм олон зах нэртэй өмхий ханхалсан лаларууд цугласан ийм хот Улаанбаатараас өөр байдаггүй байх
    Эд нарыг зайлуулвал түгжрэл шууд 50 хувь буурна..

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу