Белградын дэвжээнд 72кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль,т ОУХМ Энх-Амарын Даваанасан зодоглож буй. Тэрбээр эхний даваанд Полшийн Наталья Стрзалкатай учраа таарч, 8:1 оноогоор илүүрхэн шөвгийн наймд шалгарсан юм.

Улмаар шөвгийн дөрөвт шалгарах эсэх барилдаанд Болгар улсын тамирчин, 2019 оны Европын наадмын хүрэл медальт Софиа Георгиеваг 9:1 оноогоор ялж, хагас шигшээд шалгарлаа.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу