Грек улсад галт тэрэгний томоохон ослын улмаас тус улсын төмөр замын “Hellenic Train” компани лхагва гарагт 14 чиглэлд суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоогоод байна. Орон нутгийн цагаар 19:30 цагт тус улсын Ларисса хотоос холгүй Афин-Салоникийн чиглэлийн суудлын галт тэрэг Салоник хотоос Ларисса руу явж байсан ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн байна. 

Грекийн гал түймэртэй тэмцэх албаны дарга Василис Ватракояннисийн мэдээлснээр, ослын улмаас 32 хүн амиа алдаж, 85 хүн гэмтэж бэртжээ. Осол болох үеэр суудлын галт тэргэнд 350 хүн зорчиж байсан гэнэ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу