Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж буй.  Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглож байгаагаас гурав нь алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн юм.

Алтан медалийн төлөөх барилдааны салхийг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал хагалж, 50кг-д Японы алдарт бөх Юи Сүсакитай  барилдлаа.

Харамсалтай нь Д.Отгожаргал 10:0 харьцаатай ялагдал хүлээв.

Ингэснээр тэрбээр дэлхийн аваргын хошой мөнгөн медальтан болж байна.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн Белград 2022 ДАШТ-д тус хоёр тамирчин алтан медалийн төлөө учраа таарч байсан юм. Тухайн үед Юи Сүсакад  Э.Отгонжаргал цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болж байсан. Ийнхүү Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал дэлхийн аварнын хошой мөнгөн медальтан боллоо.

Ц.ХОНГОР

1 сэтгэгдэл

  1. Баяр хүргэе. Алтын төлөө барилдаан чамлалттай санагдлаа. 10:0 гэдэг дэлхийн чансаанд байж болшгүй үзүүлэлт. Сайтар бодолцох ёстойг харууллаа. Дэлхийн хэмжээний бөх гэхэд хангалтгүй харагдаж байнаа. Уучлаарай дүү!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу