Өнөөдөр /2023.09.21/ болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт: ШУА-ийн төв байранд: Унгар улсад сэргээн засварласан Хүннүгийн үеийн дурсгал болох төмөр тогоог хүлээн авах ёслол болно. Утас: 9971-7977.

11.00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа эхэлнэ

11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг Улсын дээд шүүхээр 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэхийг шаардаж АН-ын Хүний эрхийн хорооноос мэдээлэл өгнө.

11.30 цагт: “Төрдөө адлагдсан одонтой ээжүүд” сэдвээр ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийнэ.

 -Дундговь аймагт “Түншлэл-2023” зах зээлийн өдөрлөг болно.

-“Мишээл Экспо”-д: “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Эрүүл мэндийн технологи-2023” олон улсын үзэсгэлэн зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 8807-7031, 8807-7036.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу