Нарантуул худалдааны төвийн хойно байрлах GS25 дэлгүүрийн үүдэнд иргэн С ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаар ЦЕГ-аас “Урьдчилсан байдлаар ямар нэгэн гадны нөлөөгүй, учирсан гэмтэл, шархгүй байна. Түүнээс гадна хоногийн мэдээнд хоногт дунджаар ийм байдлаар амь насаа алдсан 10 орчим харамсалтай тохиолдол бүртгэгддэг. Мөрдөн шалгах ажиллагаагаар нас барсан шалтгаан нь ихэвчлэн архины хордлого, унтаад сэрэхгүй зүрхээр явах, урт хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл, зохисгүй амьдралын хэв маягтай байсантай холбоотой зүрх, судас гэх мэт олон эрхтэн доройтолд орсон буюу хэврэгшсэн байдаг” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу