Нийслэл хотын түгжрэлийн халуун цэгүүдийн нэг болох Зайсангын гүүрийг хоёр эгнээ бүхий хоёр урсгалтай болгох ажил дуусчээ. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос хийж буй ажлууд эхнээсээ биелээд эхэлсэн нь харагдаж байна. Мөн удалгүй нэгдүгээр хорооллыг Яармагын замтай холбосон бүтээн байгуулалт дуусч түгжрэл бүр мөсөн нэг тийшээ болоход ойртох биз.
Туул гол дээгүүрх Зайсангийн гүүрний баруун талын 66ш 20м гүн шон суурьтай, 225м урт гүүрний бетонон бүтээц бүрэн хийгдэж, асфальтаа тавьж дуусаад байгаа аж. Ингэснээр ирэх долоо хоногт шинэ гүүрээр саадгүй зорчих нөхцөл бүрдэж байна.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу