Хятадын үндэсний оффшор газрын тосны корпораци /CNOOC/-ын өчигдөр /2023.03.01/ Бөхай тэнгисээс 100 сая тоннын нөөцтэй газрын тос, байгалийн хийн орд илрүүлсэн талаараа мэдээлэв. Тус орд нь Бөхай тэнгист байрлалтай, Хятадын хамгийн том түүхий нефтийн үйлдвэрлэлийн бүсэд гурван жил дараалан 100 сая тонноос дээш нөөцтэй орд илрүүлж байгаа нь энэ аж.  

Уг “Бөжүн 26-6” газрын тосны талбай нь Бөхай тэнгисийн өмнөд хэсэгт, Тяньжинь хотоос 170 км зайд оршдог. Ашиглалтын талбайн усны дундаж гүн нь 22.1 метр юм. Тус ордын геологийн тогтоогдсон нөөц нь 130 сая тонн, үүнээс  20 гаруй сая тонн нь газрын тос. Энэхүү 20 сая тонн газрын тосоор бензин үйлдвэрлэхэд 10 мянган автомашин 30 жил хэрэглэх бүтээгдэхүүн болно. Мөн 9 тэрбум шоо метр байгалийн хий олборлож, Тяньжинь хотын оршин суугчдын 15 жилийн хэрэглээг хангах боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу