“Төрдөө адлагдсан одонтой ээжүүд” сэдвээр ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос хэвлэлийн хурал хийлээ. Түргэн үйлчилгээний цэгээр худалдаа эрхэлдэг эмэгтэйчүүд цаг үеийн нөхцөл байдал болон тулгамдаж байгаа асуудлынхаа талаар олон нийтэд мэдээлсэн юм.  

ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл:

-Бид төрөөс юу ч гуйгаагүй, өөрсдөө ажлын байраа бий болгож амьжиргаагаа залгуулж ирсэн. засаг солигдох болгонд бидний эрх ашгийг зөрчиж, дээрэлхэж, тохуурхаж, доромжилж байгаад гомдолтой байна. Хотоо гоё сайхан болгох нэрийдлээр мянга гаруй иргэдийнхээ амьжиргааны эх үүсвэрийг устгах гэж байгааг эсэргүүцэж, тэмцэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

БЗД-ийн Засаг даргын А575 тоот захирамж бидний санал хүсэлтийг сонсоогүй, хэт нэг талыг баримталж гаргасанд гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ асуудлаар удаа дараа гомдол саналаа Хууль зүйн яаманд гаргаж байгаа ч эргээд бидний хэл амаар доромжилж, тэдгээр этгээдүүд ямар ч арга хэмжээ авхуулаагүй явж байгаа.

Шууд хөөж туух, ачих нүүлгэх биш ярилцаад чанар стандартыг шийдээд хамтарч ажиллаж болохгүй байгаа юм бэ? Хэмээн илэрхийлж байлаа. ТҮЦ-т хүчээ гаргадаг төр тэр нүүрсний хулгайч, уулын аманд буучихсан олигархууддаа хүчээ гаргаж чаддаггүй  гэж харж байна” гэлээ.

Мөн “ТҮЦ-ийг хамгийн заваан, шээс баастай, хамгийн муу муухай мэтээр хэлж байна. Ядарсан биднийг харлуулах амархан. Яг үнэндээ өглөө болгон бид хогийн шүүр тосгуураа барьж гараад цэвэрлэдэг. Орой болтол тэр хавиарахаа цэвэрлэсээр л байдаг. Иргэд өөрсдөө дэндүү ухамсаргүй байна. Дэндүү эмх замбараагүй, хүндлэлгүй, хүмүүжилгүй байна. Хэдхэн жилийн өмнө гэгээн цагаан өдрөөр прокурор нь хүртэл шээж байсан түүх бий. Улсын мөнгөөр барьчихсан нийтийн нойлоо бүгдийг нь яагаад ажлуулж чадахгүй байгаа юм бэ. Алхаад л байх ёстой бие засах газар байхгүй болохоор энд тэнд бие засаад яваад байна. Ядарсан болохоор муу муухай бүхнийг үүрнэ гэж байхгүй гэдгийг хэлмээр байна. Ядарсан нэгэн өрх гэр тэнд амьдарч байгаа. Өдрийн ихэнх цагийг бид тэнд өнгөрөөдөг. Нүүлгэлээ гэхэд журамд зааснаараа зөвшилцөөд байршлаа зааж өгөөд нүүлгэж яагаад болохгүй байгаа юм бэ. Төрд хүчирхийлүүлээд байна. Эцэг эхийнх нь ажлын байрыг булаачихаар ард нь байгаа үр хүүхэд хүчирхийлэлд өртөөд байгаа юм.

Бид Хууль зүйн яаманд гомдол хүсэлтээ өгөх гээд очтол бид нарыг маргааш нь шууд шүүхэд өгчихсөн. Очсон арван гишүүн маань бүгдээрээ шийтгүүлээд гарсан. Гэтэл ахиж залгаад хүн тус бүрээс 250 мянган төгрөг нэхэмжилсэн. Зөрчлийн тухай хуулиар торгуулчхаад байхад ахиад торгож байгааг нь ойлгохгүй байна. Ахиад бид нар үзэл бодлоо хэлээд гараад ирвэл барьж хорих гэж байна шүү дээ. Бодлогоороо дэмжээд өгөөч ээ гэж гуймаар байна. Төсөл хөтөлбөрт нь дэмжлэг үзүүлээд зээл олгодог болгоод өгөөч. Тэгвэл хэд гурьаараа нийлээд өөр бизнес хиймээр л байна. Гэтэл өнөөдрийг хүртэл ганц ч дэмжсэн зүйл байхгүй байна” хэмээн бачуурал дүүрэн хэлж байлаа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу