ОХУ дизель түлш, бензинээ Беларусь, Казахстан, Армени, Киргизстан улсуудаас бусад улс руу экспортлохоо түр зогсоожээ. Энэ хязгаарлалт нь өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар хэрэгжих аж. 

Тодруулбал, ОХУ-ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас “Түр зуурын хязгаарлалт нь шатахууны зах зээлийг нийлүүлэлтийг хангаж, улмаар хэрэглэгчдийн үнийг бууруулна” гэж мэдээлсэн байна.

Өөрөөр хэлбэл, тус улсын дотоодын бензин шатахууны хомсдолыг арилгах, үнийн хөөргөдлийг бууруулах зорилгоор дээрх арга хэмжээг авчээ.

Х.ТҮШИГ

Эх сурвалж: Bloomberg

1 сэтгэгдэл

  1. Хирээ мэдэхгүй Оросоос шатахууны бүрэн хараат байж олон юм донгосч, Оростой муудалдцвал хэцүү л болно, гэдийг сануулж байгаа юм. Оросууд хамгийн “хайртай” дүүгээ ингэж хааж боож чаддаг юм. Өөрсдөө бинзен шатахуунаа үйлдвэрлдэдг орон болох хэрэгтэйг санууллаа ах баяраллаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу