Талийгаач Г.Ганжаргалын амь насаа алдсан газарт хамт байсан Нүүр ам судлалын сургуулийн захирал н.Батбаяр, Нүүр амны согог заслын тэнхимийн эрхлэгч н.Гантөмөр гэгч хүмүүс гурав дахь шатны шинжээчдийн багт орсон тухай талийгаачийн эхнэр н.Отгонцэцэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Удаа дараа дээд шатны хүмүүст эдгээр хүмүүсийг оруулмааргүй байна гэж саналаа хэлсэн ч авч хэлэлцээгүй. Нийт таван салбар зөвлөл байгаа. Нүүр ам судлалын салбар зөвлөлд хэргийн материалыг өгчихсөн байх вий гэж хардаж байна. Хэрэгт ямар ч хамаарлгүй салбар шүү д ээ. Ийм  зүйл байж болох юм уу гэдгийг прокуророос асуусан. Хэрэгтэн, сэжигтэн байж болзошгүй хүмүүсийг хэргийн ажлын хэсэгт оруулж болохгүй гэдэг хариултыг  хэлж байгаа. Нөлөө орж болзошгүй учраас энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байна.

Өмнөх дүгнэлтүүдийг баталж чадахгүй байгаа шүү дээ. Өндрөөс унасан юм уу, унаагүй юм уу гэдгээ одоо байгаа салбар зөвлөл тайлбарлаж чадахгүйд хүрээд ахиад шинжилгээ хийх гэж байна. Энэ дүгнэлт материалууд нүүр ам судлалын салбарт очсон уу гэдэг нь хардалт төрүүлээд байна. Тодорхой хариулт авч чадахгүй байгаа учраас арга аа бараад хэвлэлд хандаж байгаа юм” гэлээ.

Мөн “Дургүй байсан хүнийг хүчээр амралт руу авч явсан хүн нь одоо хэргийн шинжилгээний багт орох гэж байна. Нэг өрөөнд хажуу өрөөнд нь байсан.  Өчнөөн жил хамт ажилласан хүн нь өглөө газар унасан байсныг танихгүй байна гэж юу гэсэн үг вэ?

Сумын эмчид дуудлага өгөхдөө “өндрөөс хүн уначихлаа” гэж дуудлага өгсөн байгаа юм. Хэн ч өндрөөс унасан эсэхийг нь мэдэхгүй байхад яагаад тэгж тарааж байгаа юм бэ? Хэргийн газар, хэрэг болоход хамт байсан хүн нь шинжээчдийн багт яагаад орчихсон байгаа юм бэ? Тодорхой хариулт мэдээлэл авмаар байна. Авч хэлэлцэхгүй, тодорхой хариуг холбогдох хүмүүс өгөхгүй байна. Хүнээ алдчихсан даа итгэж үнэмшихгүй байгаадаа ингээд яваад байна гэж бодож байгаа байх. Гэтэл би өөрөө эмч хүн. Цогцсыг би нүдээрээ харсан. Биед үүссэн толбо шар, зулгарлыг яаж ч бодсон гаднын нөлөөгүй өндрөөс унасан гэж тайлбарлаж байгаад хэзээ ч итгэхгүй” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу