БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жу Пен тэргүүтэй төлөөлөгчид болон Тяньжины далайн боомтын удирдлагуудыг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. 
May be an image of 7 people and text
Тяньжин боомтод чингэлгүүд 50-60 хоног саатдаг, 500-1000 долларын нэмэлт төлбөр, шан харамж төлсөн тохиолдолд хурдан ачигддаг зэрэг асуудал гардаг. Тэгвэл авилга өгвөл ачаагаа 1 хоногт авдаг, журмаараа явбал жар хоног саатдаг асуудлаас болоод импортын барааны үнэ өртөг өсөх, хангамжид нөлөөлж, Монгол Улс хохирч байгааг Тяньжин хот болон боомтын удирдлагууд анхаарч ажиллахыг хүслээ.
May be an image of 3 people
  • Тяньжин боомтын үйлчилгээний хураамж 100 доллар байхад манай компаниуд 300 доллар төлдөг, Тяньжинаас Эрээн хүртэл төмөр замаар чингэлгийн тээврийн тариф 5500 юань байхад импортлогчид 2000 доллар төлж байгаа асуудлыг судалж бууруулах арга хэмжээ авах талаар ярилцлаа.
  • Тяньжин боомтын зүгээс Монгол Улс руу чиглэсэн чингэлэг олон хоногоор саатаж буй асуудлыг нэн даруй шийдвэрлэж, дарааллын эхэнд тогтмол оруулдаг байх зохион байгуулалт хийж ажиллахаар боллоо.
  •  Хахууль төлсөн нь хурдан ачигддаг асуудалд Тяньжин хотын зүгээс хуулийн байгууллагатайгаа хамтран албаны шалгалт хийж үр дүнг ойрын хугацаанд танилцуулна
  •  Тяньжинаас Улаанбаатар хүртэл тээврийн үнэ, тарифыг бууруулах асуудал дээр Тяньжин боомт, “УБТЗ” ХНН хамтарч ажиллахаар тохирлоо. 
  • Монгол Улсад олгосон Тяньжин боомтын Дунзьяны 10 га газарт ачаа тээврийн логистик терминал байгуулах ажлыг эрчимжүүлэн хөрөнгө оруулалт хийх асуудлыг нэн даруй шийдвэрлэх, бодитой үр дүн гаргаж ажиллахыг Тяньжин боомтын захиргаа болон “МТЗ” ТӨХК-д хоёр талаас үүрэг болголоо.
  •  Замын-Үүд өртөөнд хуурай боомт байгуулах талаар судалгаа хийж, Тяньжин боомттой хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах талаар шийдэл гаргахаар тус тус  тохиролцжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу