Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол есдүгээр 19-ний өдөр бүртгэгджээ. Энэхүү сэжигтэй тохиолдлын сорьцод хийсэн нян судлал, PCR шинжилгээний дүн есдүгээр сарын 22-ны өдөр эерэг гарч, тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдлаа.
Иргэн та ч мөн дараах зааврын дагуу тарваган тахал өвчнөөс сэргийлээрэй.
  •  Тарвага агнахыг хориглох
  •  Тарваганы түүхий мах, дотор эрхтнийг хэрэглэхгүй, өвчихгүй байх
  •  Агнасан тарвага, түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх
  •  Тарвага, тулам худалдах, худалдаж авахгүй байх
  •  Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж тарваганы нүх, дош руу ойртохгүй байх
  •  Тарваганы үхдэл, сэг зэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал гар хүрэлгүй орон нутгийн болон нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд мэдээлэхийг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу