УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно.

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 26-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…+5 градус, Хэнтийн уулархаг нутаг,  Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26-НААС 30-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Есдүгээр сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, энэ сарын 26-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу