Dobu.mn сайт өнөөдөр (2023.09.25) болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ:

-“Монголын кино дэлхийд” чуулга уулзалт Шангрила төв, “Өргөө 3” кино театрын 4-р танхимд болно. Утас: 7211-1122.

10.00 ЦАГТ:

-Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд: “Монгол-Хятадын найрамдлын өдрүүд”-ийн нээлт болно. Нээлтэд БНХАУ-ын Төвдийн Өөртөө засах орон, Ляонин мужийн удирдлага, төлөөлөл оролцоно.

-“Корпорейт конвеншн” төвд: АН-ын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган болно. Утас: 9922-1368, 9100-0017.

11.00 ЦАГТ

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний хамгийн эрэлттэй 10 үйлчилгээг цахимжуулсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал Төв шуудангийн 1 давхарт. Утас 99103830

11.30 ЦАГТ

-“Монгол ньюс” мэдээллийн төвд 2023 оны аравдугаар сарын 5 буюу Дэлхийн болон Монголын багш нарын өдрөөр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлах болсон талаар мэдээлэл хийнэ.

11.40 ЦАГТ

“Уран ган” цогцолборын “UG Arena”-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээгдэнэ. Утас: 99856151

12.00 ЦАГТ:

Төв цэнгэлдэх хүрээлэнд: МУГЖ дуучин С.Жавхлангийн “Дулаахан намар” тоглолтын талаар мэдээлнэ.

13.00 ЦАГТ:

МҮХАҮТ-д: МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-Ы Худалдааг дэмжих хороо хамтран “Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бизнес уулзалт” зохион байгуулна. Утас: 9956-4544

15.30 ЦАГТ:

МУИС-д: МУИС, Азийн сан хамтран Монгол Улсад анх удаа Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 9458-2204

Бусад

-ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины манай улсад хийж буй албан ёсны айлчлал өндөрлөнө.

-Ховд аймагт “Жангар” цайны зам”- өв соёлын наадам эхэлнэ.

-Эм зүйч, эм ханган нийлүүлэгчдийн “Фарма-2023” зөвлөгөөн болно.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу