“Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотоос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэрлэлт энэ сарын 23-нд Ховд аймгийн Булган боомтоор нэвтэрчээ.

Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн байна.

Гурван улсын тээвэр БНХАУ-ын Шинжааны Өрөмч хотоос эхэлж, Монгол Улсын баруун бүс буюу Ховд аймгийн Булган боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин өнгөрч ОХУ-ын Новосибирск хот хүртэл хийгдэж буй юм.

Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит” ХХК, “Монложистик” ХХК, “Монтир транс” ХХК тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа ажээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу