“ХАЙРЫН ВИЗ” уянгын драмын жүжиг Улсын хүүхэлдэйн театрт есдүгээр сарын 29-нөөс эхлэн тоглогдохоор болжээ.

Эл уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв. Харин энэ удаа УДЭТ-ын уран бүтээлчид  шинэ найруулга, шинэ тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ.

Гэрлэлт бүр хайрын төлөө байдаггүй. Хүн бүхэн ч хангалуун баян амьдардаггүй. Гэхдээ хүн бүрд мөнгө хэрэгтэй. Танд ч, надад ч, хэн бүхэнд. Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил залуу Жаргал болон түүний найз Цэнгэл гэх хоёр залуу анхны уулзалтаар хүнийг өөртөө дурлуулах боломжтой гэж үзэн телевизийн шоу нэвтрүүлэг хийх зорилгоор Сүндэр, Ану гэгч хоёр бүсгүйтэй танилцаж буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө.

Энэхүү уран бүтээлийн ерөнхий найруулагчаар М.Батболд /МУСТА/,  ерөнхий зураачаар Т.Ганхуяг /МУУГЗ/ нар ажиллаж байгаа юм.

Дүрүүдэд:

Жаргал – Т.Сэргэлэн /МУСТА/

Цэнгэл – Ц.Жаргалсайхан

Сүндэр – П.Мягмарсүрэн

Ану – Б.Ариунхишиг,

Аав – М.Түвшинхүү /МУСТА/

Ээж – С.Ариунжаргал /МУСТА/

Цэнгэл – О.Гэрэлсүх /МУСТА/

Зөөгч – И.Дашнамжил, Г.Эрдэнэболд,

Гэрч – П.Оюунчимэг /МУСТА/

Олны хэсэг – УДЭТ-ын дэргэдэх “Театр” студийн жүжигчид тус тус тоглох юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу