Өмнөд Солонгос болон АНУ Даваа гарагт, Хойд Солонгосоос ирж буй цэргийн аюул заналхийллийн эсрэг бэлэн байдлаа бэхжүүлэх зорилгоор Зүүн тэнгист тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт эхлүүллээ гэж Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв.

Тус хүчнээс мэдэгдсэнээр, гурван өдрийн турш буюу есдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжлэх энэхүү сургуулилтад хоёр талын есөн хөлөг онгоц, хоёр эргүүлийн нисэх онгоц оролцож буй аж. Үүнд, Өмнөд Солонгосын хоёр шумбагч онгоц, “ROKS Yulgok Yi I” эсминец, “USS Shoup Aegis”-ээр тоноглогдсон устгагч, “USS Robert Smalls” хөлөг онгоц багтжээ.

Шумбагч онгоцны эсрэг байлдааны болон галын хээрийн сургуулилт нь саяхан мэдэгдээд байгаа сансрын пуужин, шинэ пуужин хөөргөх зэрэг Умардаас ирж буй цөмийн болон пуужингийн аюул заналхийллийн үед холбоотнуудын нэгдсэн ажиллагааны чадавхи, харилцан ажиллах чадварыг бэхжүүлэх зорилготой аж.

Өмнөд Солонгосын талыг ахалсан Ким Ин Хог “Энэхүү сургуулилт нь Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн заналхийллийг үр дүнтэй таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, батлан ​​хамгаалах нэгдсэн байр сууриа улам бэхжүүлэх боломж юм” гэж хэлжээ.

Хойд тал Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам хурцатгасаар байгаа бөгөөд тав, наймдугаар сард тус тус хоёр удаа оролдлого хийсний дараа цэргийн тагнуулын хиймэл дагуулыг ирэх сард хөөргөхөө амласан билээ. Мөн энэ сарын эхээр шинэ тактикийн цөмийн довтолгоо хийх чадвартай шумбагч онгоц усанд тавих ёслол зохион байгуулсан юм.

Эх сурвалж: YONHAP
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу