Есдүгээр  сарын 16-наас 26-ны өдрүүдэд Дэлхийн гаалийн байгууллагын хууль сахиулах газрын техникийн атташе Юн Вонг, Америкийн нэгдсэн улсын гаалийн байгууллагын эксперт Кийт Баркер нар Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Эрэлч нохойн сургалтын төвд ажилаж байна.
Төлөөлөгч нар Гаалийн ерөнхий газрын удирдлагууд болон гаалийн байгууллагад эрэлч нохойн чиглэлээр ажиллаж байгаа албан хаагч нартай уулзаж, эрэлч нохойн сургалт болон бусад чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Уулзалтын дараа гаалийн шинэчлэлийн хүрээнд Төв аймгийн сэргэлэн сумын 4-р баг, хөшгийн хөндийд шинээр баригдсан “Эрэлч нохойн сургалтын төв”-ийн барилга байгууламжууд болон сургалт зохион байгуулж байгаа хэлбэр, эрэлч нохдыг сургаж БЭЛТГЭХ аргачлал, үржлийн хөтөлбөрийн хэрэгжилт, арчилгаа маллагаа, хооллолт, тээвэрлэлт, эрэлч нохойн ашиглалт зэрэгтэй танилцаж үйл ажиллагааны хүрээг тодорхойлох, цаашид албаны нохойн хэрэгцээнд тулгуурласан сургалтуудыг хийх боломжтой эсэх талаарх судалгааг хийжээ.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу