Азербайжаны эрх баригчид коронавирусын халдвартай холбогдуулан тус улсад тогтоосон хорио цээрийн дэглэмийг дахин гурван сараар буюу 2024 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэл сунгасан байна. Бүгд Найрамдах Улсын Ерөнхий сайд Али Асадов холбогдох зарлигт гарын үсэг зурав.

Азербайжаны Засгийн газрын вэбсайтад “Улс оронд коронавирусын халдварын тархалт, учирч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Бүгд Найрамдах Азербайжан Улсын нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээрийн тусгай дэглэмийн хугацааг 2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай” гэж дурджээ.

Өмнө нь тус улсад тогтоосон хорио цээрийн онцгой дэглэмийн хугацааг 2023 оны аравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл тогтоож байсан аж. Өнөөдрийн байдлаар, Азербайжанд хорио цээр, хязгаарлалтын дэглэм бараг байхгүй, зөвхөн бүгд найрамдах улсын хуурай газрын хил нэвтрэхэд “хаалттай” хэвээр буй юм байна.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу