Баянзүрх дүүрэг 12-р хороо, “Оргил” худалдааны төвөөс урагш Жанжин клубын нүхэн гарц хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж байна.

Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цагаас 2023 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд дээрх замыг хааж, авто замын хашлага шинээр суурилуулах, явган замын ажил, авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэж буй ажээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцох шаардлагатайг анхаарна уу.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу