Иргэн А.Болормаа БНСУ-д бүлэг хүмүүсийн гарт зодуулсан иргэний мэдээллийг одоог хүртэл гэр бүлээс нь нууж байгаа талаар мэдээллээ.

Талийгаачийн эгч А.Болормаа: 

-Дүү  минь Солонгост хүлэмжийн талбайд ажиллаж байхдаа 2020 онд захирлаасаа 12 сая төгрөг авч, нутаг руугаа буцах хүсэлтэй байгаагаа хэлсний дараагаар хэсэг бүлэг нөхдөд зодуулсан байсан. Би 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр дүүгээ нас барсныг дуулж, дүүгийнхээ цогцост задлан хийлгэхгүй гэсэн хүсэлтээ хэлсэн. Гэвч аль хэдийнэ ар гэрийн зөвшөөрөлгүйгээр БНСУ-д задлан шинжилгээ хийчихсэн байсан.

Дүү минь нас бараад 20 гаруй хоносны дараа цогцсыг нь амьдарч байсан өрөөнөөс нь олсон ба цогцосны зургийг явуулсан ч дүүгээ гэж таних боломжгүй байгаа тул мөн эсэхэд нь эргэлзэж байна.

Манай гэр бүлийнхэн БНСУ-д суудаг Монголын элчин, Консулд хандаж үзсэн ч ямар ч хариу арга хэмжээ аваагүй. Гадаад харилцааны яаманд очоод, дүүгийнхээ цогцсыг авъя гэхэд 70-80 сая төгрөг болно гэсэн.

Үүнээс гадна анх бидний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийж, цогцсыг харуулалгүй чандарласанд бид гомдолтой байна. Энэ хүн үнэхээр миний дүү мөн үү гэдэгт эргэлзэж байна.

Дүү минь магадгүй хүний наймаанд явсныг үгүйсгэхгүй шүү дээ. Тухайн үед цогцсыг таниулахаар Өмнөд Солонгост байдаг хамаатны эгч н.Мөнхбаярыг гуйсан ч цогцсыг таниулаагүй. Тэгсэн хэр нь Өмнөд Солонгосын талаас цогцсыг таниулсан гэх зэргээр будлиантай зүйлийг бидэнд ярьж байна.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу