Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Оросын өндөр албан тушаалтан Марат Бердыев “Вашингтон Сан-Францискод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад Владимир Путиныг урихгүйгээ мэдэгдсэн” гэж “РИА Новости” агентлагт ярьжээ.

Дипломатч “АНУ энэ жил хэд хэдэн удирдагчийг урихгүйгээ бидэнд мэдэгдсэн” гэж хэлсэн байна.

Бердыев “Путиныг АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад урихгүй гэсэн АНУ-ын шийдвэр олон талт эдийн засгийн хамтын ажиллагаанд сөрөг үр дагавартайг тэмдэглээд, үүнд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын уулзалт нь Ази, Номхон далайн бүс нутгийн 21 орны худалдаа, эдийн засгийн форум юм. Энэ жил дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 11-нээс 17-ны хооронд Сан Франциско хотод болно.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Кремль дээд хэмжээний уулзалтад Путины оролцох урилгыг хүлээх нь юу л бол. Москва оролцох талаар ямар ч шийдвэр гаргаагүй байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу