“Найман ишигний” гэх тодотголтой малын хулгайн хэргийн шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 6-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд хийхээр товложээ. 

Өнгөрсөн долоодугаар сарын 24-нд тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, Б.Даариймааг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч А.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт холбогдох хэрэгтэй нэгтгэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон билээ.

Улмаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах арга хэмжээ авсан.

Хэргийг сануулахад, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын малчин А.Гэрэлзаяа, Ц.Төмөр гэх эхнэр, нөхөр хоёрт олон тооны мал хулгайлсан хэргээр 2-2.6 жилийн хорих ял оноосон билээ. Тэднийг ял эдэлж байх хугацаанд ард нь ой хоёр сартай хүүхэд, 80 настай буурай болон өсвөр насны гурван хүүхэд хоцорсон юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу