НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн 9 дүгээр сарын 27-ныг Аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос хойш Дэлхийн аялал жуулчлалын өдрийг жил бүр тэмдэглэж байна.

Засгийн газраас цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг сэргээх зорилгоор 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласан юм. Иймээс жуулчдын сонирхлыг татахуйц, үндэсний онцлог бүхий олон өвөрмөц үйл ажиллагаа зохион байгуулж, дэлхийн алдартай контент бүтээгч, жүжүичид, дуучид манай орныг зорин ирсээр байгаа. Манай улсад энэ оны есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 483469 жуулчин ирээд байгааг БОАЖЯ мэдээлсэн юм. Харин цар тахлын өмнө 2019 онд гадаадын 500 мянга гаруй жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 670 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлого оруулжээ.

ДАЖБ-ын гишүүн 154 орон 1980 оноос хойш Дэлхийн аялал жуулчлалын өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн түүхтэй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу