“Ханжоу 2022” Азийн наадам үргэлжилж байна. Сүүлийн таван Азийн наадамд тасралтгүй оролцож буй ушугийнхан энэ удаагийн тивийн олимпод хоёр тамирчинтай ирсэн юм. Ушугийн санда бокс буюу тулааны төрлөөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Мэндбаяр, эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Н.Бямбадорж нар эх орноо төлөөлөн оролцлоо.

Спортын мастер Н.Бямбадорж Киргизийн тулаанч Темирлан Аманкуловтой хүрэл медалийн төлөө тулалдаад, шагналт V байрт орлоо.

Монголын ушучид Азийн Наадмаас нэг бус медаль хүртсэн түүхтэй.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу