Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний 56 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын үндэсний телевизийн анхны эфир 1967 оны есдүгээр сарын 27-нд цацагдаж байсан бол 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн гаргаж байв.

50 жилийн түүхтэй телевизийн анхны өдөр | News.MN1991 онд Монголын Үндэсний телевиз Азиасат системээр анх удаа нэвтрүүлэг цацах боломжтой болж, телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломжтой болжээ.

Монгол Улсад цөөн тооны телевизийн сувгийг үздэг байсан цаг хэдийн өнгөрч технологийн дэвшлийн ачаар үзэгчдийн хүртээл болох гадаад, дотоодын сувгийн тоо эрс нэмэгдэж, үзэгчид өөрийн гэсэн үзэх сувагтай, тогтмол үздэг мэдээ, мэдээллийн хөтөлбөртэй болж, тухайн контентыг үзэх арга, хэлбэр нь ч илүү олон сонголттой болсон.

Үзэгч, сонсогчдын хэрэгцээ шаардлагаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээнд холбогдсон телевизийн сувгийн тоо улам нэмэгдэж, өнөөдрийн байдлаар Монгол Улсад дотоодын (Улаанбаатар хот, орон нутгийн) нийт 145 телевизийн суваг болон гадаадын 32 улсын 279 гаруй гадаадын телевизийн сувгийн хөтөлбөрийг олон төрлийн сүлжээгээр төрөл бүрийн платформ ашиглан хүлээн авч байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд олон суваг дамжуулах үйлчилгээний нийт 30 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагаас Улаанбаатар хотод 13, орон нутагт 17 үйлчилгээ эрхлэгчид төрөл бүрийн технологи ашиглан үйл ажиллагаа эрхэлж, гадаад дотоодын олон сувгийг хэрэглэгчид хүргэж байна.

Энэ өдөр: Дэлхийн телевизийн өдөр

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу