Өдгөө 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа CHICAGO’s ASIAN POP UP CINEMA фестивалиас найруулагч, жүжигчин Б.Амарсайхан “Карьерын Оргил Амжилт” шагнал хүртжээ.

“Asian Pop Up Cinema” кино наадам Азийн шилдэг кино, тэр дундаа тухайн орны өв соёл, хүн зоныг дүрслэн үзүүлсэн кинонуудаар дамжуулан Азийн соёлыг Америкийн үзэгчдэд хүргэх зорилготой аж.

Энэ жил Азийн 28 орны кино оролцож байгаагаас найруулагч, жүжигчин Б.Амарсайханы “ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” киног CENTERPIECE буюу ОНЦЛОХ КИНО-гоороо шалгаруулсан байна.

Фестивалийн үүсгэн байгуулагч София Фон Бочиа энэхүү шагналыг гардуулахдаа “Кино урлагт 24 жил ажиллахдаа Монгол Улсаас анх удаа Netflix-ийн Марко Поло цувралд дүрээ гаргаж, Монгол төдийгүй Азийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, энэхүү шагналыг олгох болсондоо баяртай байна. Түүний найруулагчийн анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар” киноноос Монгол сүнс мэдрэгдсэн, гайхалтай синема болж чадсанд баяр хүргэе!” гэжээ. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу