Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр (2023.09.26) хуралдаж, Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргажээ. Улмаар уг саналаа Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өчигдөр (2023.09.26) Үндэсний их баяр наадмын шөвгөрсөн бөхийн Б сорьцоос допинг илэрсэн асуудлаар  мэдээлэл өгсөн. Тэрбээр “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан Б.Бадарчийн Б сорьцын хариу албан ёсоор ирсэн. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж, цаашдаа яах талаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай.

Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн. Гэхдээ баяр наадмын тухай хуульд зааснаар бид арга хэмжээгээ аваад явна.

Допингийн шинжилгээг хяналттай өгдөг болсон. Ямар нэгэн байдлаар шээс солих асуудал байхгүй. Хуучин хувцастаа авч орох асуудал байсан. Шинжилгээ авах процессод эргэлзэх хэрэггүй” гэж ярьсан билээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу