Цар тахлын улмаас нэг жил хойшилсон “Ханжоу 2022″ Азийн наадам энэ сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдаж буй билээ. Тус наадамд Азийн 50 гаруй орны тамирчид 40 спортын төрлөөр 482 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний 3×3 сагсан бөмбөгийн төрөлд оролцож буй Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр /2023.09.27/ хэсгийн хоёр дахь тоглолтоо Йорданы эсрэг хийж, 20:9 онооны харьцаагаар ялалт байгууллаа. 

Сануулахад, манай шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо есдүгээр сарын 25-нд Хонконгийн шигшээ багийн эсрэг хийж, 15-21 харьцаатай хожсон юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу