Арменийн Засгийн газрын тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Назели Багдасарян хэвлэлийн бага хурал дээр “Уулын Карабахаас 47 мянга гаруй дүрвэгч Арменид ирээд байна” гэж мэдэгдэв.

Тэрбээр Уулын Карабахаас нийт 47115 иргэн Хакарийн гүүрээр нэвтэрсэн” гэж тэмдэглэсэн байна. Назели Багдасарян өмнө нь Уулын Карабахаас 42.5 мянган хүн хилээр гарсан гэж мэдээлжээ.

Түүний хэлснээр, Степанакерт дэх хийн агуулах дэлбэрч, буудалцаан болсны дараа Уулын Карабахаас 80 гаруй хүнийг Арменийн эрүүл мэндийн төвүүдэд илгээсэн байна.

Азербайжаны зэвсэгт хүчин есдүгээр сарын 19-нд Уулын Карабахт цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Есдүгээр сарын 20-нд талууд гал зогсоохоор тохиролцож, уг хэлэлцээрийн хүрээнд Уулын Карабахын арми зэвсгээ хураалгахыг зөвшөөрчээ. Цаашид Уулын Карабахыг Азербайжанд нэгтгэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буй аж.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын эрх баригчдын мэдэгдсэнээр, 120 мянга орчим армян үндэстэн Армен улс руу явах хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу