АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Мягмар гарагт Калифорнид болсон сонгуулийн сурталчилгааны хандивын тоглолтын үеэр модонд авирах хүсэлтэй байгаа тухайгаа хошигнон хэлжээ. Энэ тухай Америкийн удирдагчийг дагалдан явсан Цагаан ордны хэвлэлийн албаны сэтгүүлчид мэдээлсэн байна.

Мэдээлэлд “Байден гэртээ харихыг хүсэхгүй, хашааны голд ургасан том модонд авирахыг хүсч байна хэмээн хошигносон” гэж тэмдэглэжээ. Хэвлэлийн албанаас дараа нь “АНУ-ын Ерөнхийлөгч хашаан дахь модонд авирахыг хүсэж буйгаа тоглож хэлсэн эсэх нь тодорхойгүй байна” гээд, Байдены хэлсэн үгийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн арваннэгдүгээр сард 80 нас хүрсэн. Тэрбээр олон нийтийн өмнө үг хэлэхдээ олон янзын тайлбар хийж, үгийн алдаа гаргадаг. Бүгд найрамдахчууд түүний энэ байдлыг ашиглаж, АНУ-ыг үргэлжлүүлэн удирдах оюун ухаан, бие бялдрын чадвар нь эргэлзээтэй гэхчилэн мэдээлдэг.

Эх сурвалж: TASS, DZEN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу