БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар, Беларусын  ерөнхийлөгч Александр Лукашенко 2023 оны хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Хятад, Беларусын салбаруудын хамтын ажиллагаа  болон хамтдаа анхаарал хандуулж буй олон улс, бүс нутгийн асуудлаар Хятадын удирдагчидтай санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ. 

Хоёр тал Хятад, Беларус дипломат харилцаа тогтоосон сүүлийн 31 жилийн туршид олон салбарт тогтоосон хамтын ажиллагааны ололт амжилтыг өндрөөр үнэлж, хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн дээд түвшний түншийн харилцаа болгон шат  өгсүүлэхээр тохиролцжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу