“Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр (2023.09.27) 20 сая дахь тонн нүүрс борлуулж, компанийнхаа түүхэн амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тус компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу ковидын өмнөх жилд хийж, 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ удаа түүхэндээ анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тус компани онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлсөн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу