Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Бөмбөгтэй хөшөө”-ний ойролцоох гэрээсээ гарсан долоон настай хүүг дөрөв дэх өдрөө хайж буй талаар бид мэдээлсэн билээ. 

Онцгой байдлын 20 албан хаагч гурван тээврийн хэрэгсэлтэйгээр хүүг эрэн хайж, цогцсыг нь Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олжээ. 

Улмаар аймгийн цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, хэргийг шалгаж эхэлсэн байна. 

Шалгалтаар талийгаач хүү ээж болон хойд аавтайгаа амьдардаг байсан нь тогтоогдсон бөгөөд ээжийг нь хот руу явсан үеэр алга болжээ. Хүүг нас барсан хэрэгт холбогдуулан түүний хойд аав болох 34 “Б”-г шалгаж эхэлсэн байна. 

Х.ТҮШИГ

3 САНАЛ

  1. Алуурчинг түмний нүдэн дээр цаазлаачээ хүзүүгүй амьсгаа цаазын ялгүй болгож ийм байдал ихсэж бна

  2. Baga nasni huuhdiig alah sedel yaj setgel zurhend n ordog bnaa. Hargis aluurcjid niigemd ih boljee. Tsaatsin yal l bh heretei. Setgel zurhgui, ninjin setgelgui aluurjud hun alj bhdaa yu boddod bolloo. arai l hargis.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу